Club World Travellers
Очихгүй газар, үзэхгүй гайхамшиг үгүй


ДЭЛХИЙГ ТОЙРОН АЯЛАГЧДЫН КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДОТООД ЖУРАМ

Share
Клубын бүх гишүүдийн
2010 оны 09 сарын 16-ны өдрийн
хурлаар хэлэлцэж батлав.
1.  Нийтлэг зүйл
 
1.1. Энэхүү журмаар “Дэлхийг тойрон аялагчдын клуб” ТББ-ын (цаашид “клуб” гэнэ) удирдлага ба гишүүд, гишүүд хоорондын харилцааг зохицуулна.
 
1.2. Журмын зорилго нь клубын тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах, үйл ажиллагааны дотоод дэг журмыг тогтоож, харилцаанд оролцогч талуудаар түүнийг хэлбэрэлтгүй сахин хангуулахад оршино.
 
2. Клубын гишүүнээр элсэх
 
2.1. Клубын дотоод журмыг бүрэн хүлээн зөвшөөрч буй эрх зүйн чадамжтай хэн ч клубын гишүүнээр элсэж болно.
 
2.2. Клубын гишүүнээр элсэгч нь тус клубын төв болон салбар офистой газарт оршин суудаг бол тухайн офист өөрийн биеэр ирж, бусад газарт оршин суудаг бол онлайнаар бүртгүүлнэ.
 
2.3. Элсэгч нь өөрийн биеэр ирж бүртгүүлэхдээ дараах баримт бичгийн бүрдүүлэлтийг хийсэн байна:
·         Өргөдөл;
·         Иргэний үнэмлэх, хуулбар;
·         3х4 хэмжээний 3 хувь зураг;
·         Анкет (бүртгэлийн маягтын дагуу);
·         Гишүүнчлэлийн хураамж, гишүүний татвар төлсөн баримт;
 
2.4. Элсэгч нь онлайнаар бүртгүүлэхдээ бүртгэлийн формын бүх талбарыг үнэн зөв бөглөх үүрэг хүлээх бөгөөд, үүнтэй холбогдон гарах аливаа асуудлыг клуб хариуцахгүй.
 
2.5. Элсэгчийг бүртгэлийн цахим системд бүртгэж авснаар гишүүнчлэл үүснэ. 
 
3. Клубын гишүүний эрх, үүрэг
 
3.1. Клубын гишүүн нь (цаашид “гишүүн” гэнэ) дараах эрхтэй:
·         Клубын үндсэн үйлчилгээнүүдээс дурын нэг үйлчилгээг сонгон үнэ төлбөргүй үйлчлүүлэх;
·         Клубын хөнгөлөлттэй үйлчилгээнүүдэд хамрагдах;
·         Өөрт холбогдолтой иж бүрэн мэдээллээр аль ч цагт бүрэн хангагдах;
·         Клубын бүх гишүүдийн хуралд оролцох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шийдвэр гаргахад саналын адил тэгш эрх эдлэх;
·         Удирдах зөвлөлд нэр дэвших, сонгогдох;
·         Клубын захиргаанд өргөдөл гомдол тавьж шийдвэрлүүлэх;
·         Клубын гишүүнээс сайн дураар татгалзах;
 
3.2. Гишүүн нь дараах үүрэг хүлээнэ:
·         Клубын дүрэм, ёс зүйн хэм хэмжээ, дотоод журмыг чанд сахин мөрдөх, байгууллагын нэр хүндийг ямагт өндөрт өргөж, дүрэм, журамд харшлах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх;
·         Клубээс өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь, чанарын зохих түвшинд гүйцэтгэх;
·         Байгууллагын болон хувь хүний нууцыг чандлан хадгалах;
·         Журамд заасан татвар хураамж, хандивыг цаг тухайд нь төлж барагдуулах;
 
4. Гишүүнчлэлийн хураамж, татвар, хандив
 
4.1. Бүртгэлийн хураамжийн хэмжээ 5 ам.доллар байна.
 
4.2. Гишүүн нь бүртгэлийн хураамжийг клубын гишүүнээр анх элсэхдээ нэг удаа төлнө.
 

5. Салбар офись
 
5.1. Гишүүдээс клубын үйл ажиллагааг сурталчлан таниулах, өргөжүүлэх зорилгоор салбар офисийг нээн ажиллуулж болно.
 
5.2. Салбар офись нээн ажиллуулах хүсэлтэй гишүүд нь хүсэлтээ клубын удирдлагад бичгээр ирүүлнэ.
 
5.3. Клуб нь уг асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
 
5.4. Салбар офись нээн ажиллуулах хүсэлтэй гишүүд нь дараах шаардлагыг хангасан байна:
·         Компьютер, өндөр хурдны (512 Kbps-ээс доошгүй) интернэт холболт бүхий офисийн байртай байх;
·         Холбогдох ажилтныг сургаж дадлагажуулсан байх;
 
5.5. Салбар офись нь бие даасан хуулийн этгээд байж болохгүй бөгөөд, клубын дүрэм, дотоод журам, удирдлагаас гаргасан шийдвэрүүдийг үйл ажиллагаандаа хэлбэрэлтгүй сахиж мөрдөнө.
 
 
------

  


« Буцах

Сүүлийн Мэдээ
Бүртгэл,санхүү,эдийн засгийн салбарынхан чуулж байна
10 Oct 2011 | 103 үзсэн

 Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын 5 дугаар зөвлөлгөөн 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн ордоны Их танхимд эхэллээ. Нэгдсэн хуралдаанд Сангийн сайд С.Баярцогт “Монгол Улсын санхүү, эдийн засгийн хөгжил, сорилт, шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж, салбар хуралдаануудаар Макро ...

 

Арга хэмжээнүүд
Зорилт, төлөвлөгөө
4 Oct 2011 | 12 үзсэн

Зорилго (1) Эх орондоо Эсперанто хэл түүний хүмүүнлэг үзэл, хүн төрөлхтний гишүүн байх ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх (2) Даян дэлхийн энх тайвны төлөө үйлст Эсперанто хэлний гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх.   Үйл ажиллагааны чиглэлүүд: (1) Эсперанто хэлний сургалт, судлал, орчуулга, сурталчилгаа мэдээллийг идэвхжүүлэх; (2) Эсперанто ...

 


ДЭЛХИЙГ ТОЙРОН АЯЛАГЧДЫН КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДОТООД ЖУРАМ