Club World Travellers
Очихгүй газар, үзэхгүй гайхамшиг үгүй


ИДЭВХТЭН ГИШҮҮДТЭЙ ХИЙХ ГЭРЭЭ

Share
“ДЭЛХИЙГ ТОЙРОН АЯЛАГЧДЫН КЛУБ”
ИДЭВХТЭН ГИШҮҮДТЭЙ ХИЙХ ГЭРЭЭ
 
20  ...  оны  ... сарын  ...  өдөр                     Дугаар ...                                    Улаанбаатар хот
 
НЭГ. Нийтлэг зүйл
1.1.Энэхүү гэрээгээр нэг талаас “Дэлхийг тойрон аялагчдын клуб” Төрийн бус байгууллага /цаашид “клуб” гэх/, нөгөө талаас түүний дүрэм, үйл ажиллагааны дотоод журам, энэхүү гэрээний болзол нөхцлийг хүлээн зөвшөөрч сайн дурын үндсэн дээр клубын идэвхтэн гишүүнээр элсэх хүсэлт гаргасан ............................. регистртэй .................................................................................................. хаягт оршин суух иргэн ............................овогтой........................... /цаашид “идэвхтэн гишүүн” гэх/ нарын хооронд үүсэх эрх зүйн харилцааг зохицуулна.
 
ХОЁР. Клубын эрх үүрэг
2.1 Клуб нь идэвхтэн  гишүүнийг өөрийн үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээллээр тогтмол хангана.
2.2 Клуб нь интернэт бизнестэй холбоотой сургалт, мэдээлэлийг тогтмол зохион явуулна.
2.3 Клуб нь идэвхтэн  гишүүний сурталчилгааны ажлыг үр дүнг тооцож урамшуулалыг олгоно.
2.4 Клуб нь идэвхтэн  гишүүн нь хориглосон үйл ажиллагаа явуулсан тохиолдолд гэрээг цуцлаж, үүнээс гарах хохирлыг идэвхтэн  гишүүнээр төлүүлнэ.
 
ГУРАВ. Гишүүний эрх, үүрэг
3.1. Идэвхтэн  гишүүн нь дараах эрх эдэлнэ:
·         Клубын хөнгөлөлттэй үйлчилгээнүүдэд хамрагдах;
·         Клубын үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр бүрэн хангагдах;
·         Клубын захиргаанд өргөдөл гомдол тавьж шийдвэрлүүлэх;
·         Гишүүн нь сурталчилгааны ажлын үр дүнг тооцуулж урамшуулалыг авах;
·         Клубын идэвхтэн  гишүүнээс сайн дураар татгалзах;
3.2. Гишүүн нь дараах үүрэг хүлээнэ:
·         Клубын дүрэм, ёс зүйн хэм хэмжээ, дотоод журмыг чанд сахин мөрдөх, байгууллагын нэр хүндийг ямагт өндөрт өргөж, дүрэм, журамд харшлах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх;
·         Клубээс өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь, чанарын зохих түвшинд гүйцэтгэх;
·         Байгууллагын болон хувь хүний нууцыг чандлан хадгалах;
·         Үйл ажиллагааны дотоод журамд заасан татвар хураамж, хандивыг хугацаанд нь төлж барагдуулах;
 
ДӨРӨВ. Гэрээний хугацаа
4.1. Энэхүү гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулав.
4.2. Гэрээний хугацаа дуусахад талуудын аль нэг гэрээг цуцлах санал тавиагүй бол энэхүү гэрээг анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсанд тооцно.
 
ТАВ. Бусад зүйл
5.1. Талууд гэрээний үүргээ биелүүлэхтэй холбогдож гарсан аливаа маргааныг харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.
5.2. Талууд тохиролцоонд эс хүрвэл асуудлыг Монгол улсын иргэний хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.
5.3. Гэрээг хоёр хувь үйлдэж талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
 
ЗУРГАА. Гэрээ байгуулсан:
 
ДЭЛХИЙГ ТОЙРОН АЯЛАГЧДЫН КЛУБЫН ЗАХИРАЛ
 
_____________________________________
Д.СҮХБААТАР
 
ДЭЛХИЙГ ТОЙРОН АЯЛАГЧДЫН КЛУБЫН ГИШҮҮН
 
______________________________________
............................... овогтой ...............................
 


« Буцах

Сүүлийн Мэдээ
Бүртгэл,санхүү,эдийн засгийн салбарынхан чуулж байна
10 Oct 2011 | 102 үзсэн

 Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын 5 дугаар зөвлөлгөөн 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн ордоны Их танхимд эхэллээ. Нэгдсэн хуралдаанд Сангийн сайд С.Баярцогт “Монгол Улсын санхүү, эдийн засгийн хөгжил, сорилт, шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж, салбар хуралдаануудаар Макро ...

 

Арга хэмжээнүүд
Зорилт, төлөвлөгөө
4 Oct 2011 | 12 үзсэн

Зорилго (1) Эх орондоо Эсперанто хэл түүний хүмүүнлэг үзэл, хүн төрөлхтний гишүүн байх ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх (2) Даян дэлхийн энх тайвны төлөө үйлст Эсперанто хэлний гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх.   Үйл ажиллагааны чиглэлүүд: (1) Эсперанто хэлний сургалт, судлал, орчуулга, сурталчилгаа мэдээллийг идэвхжүүлэх; (2) Эсперанто ...

 


ИДЭВХТЭН ГИШҮҮДТЭЙ ХИЙХ ГЭРЭЭ